Шинэ жилийн баяр бол бүтээлч байх, гоёл чимэглэлийн дээд зэргийн ур чадвараа харуулах хамгийн тохиромжтой цаг юм. Тиймээс гэрээ чимэх өнгө төрхөө сонгоход тань тусалъя
1. Улаан, ногоон өнгөний хослол: Уламжлалт байдлаа хадгал. Эдгээр өнгөнүүд шууд л шинэ жилийн баярыг бодогдуулдаг шүү дээ. Хэрэв та уламжлалаа хадгалах дуртай хүн бол энэ хослолыг сонгоорой. Зуухныхаа дээр улаан өнгийн лаа болон нарсан чимэглэл тавих, буйдангийхаа нөмрөг болон дэрний уутнуудыг улаан болон ногоон өнгө хослуулан сонгох, байшингийн эргэн тойронг жижиг улаан жимсгэнэтэй навчит мөчрөөр чимэглэх гэх мэт зөвлөгөөг дагаад үзээрэй.
2. Цайвар цагаан, ногоон өнгөнүүдээр байгалийг гэртээ оруулаарай: Энгийн бөгөөд дэгжин, цагаан, ногоон өнгө нь таны гэрийг уламжлалт Скандинав зул сарын уур амьсгалыг мэдрүүлнэ. Модон дээрээ цөөн тооны цагаан чимэглэл ашигласнаар модны өөрийн байгалийн гоо үзэсгэлэнг толотгоно. Хаалган дээрээ юмуу ил гарны хоосон ханан дээр байгалийн дугуй ногоон хэлхээт чимэглэл тавьбал зочдод таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та гэрээ илүү гайхалтай болгохыг хүсвэл мөнгөн өнгөт гоёл чимэглэлийг ашиглаарай.
3. Хар ба цагаан өнгийн монохром хослол: Хэдийгээр хар цагаан өнгөний хослол нь ашиглахад хэцүү ч нь зөв ашигласан тохиолдолд маш эмх цэгцтэй харагддаг. Цагаан өнгийн модон дээр хар тууз, оосор, хар өнгийн тоглоом, хар цагаан судалтай эсвэл полка цэгэн чимэглэлийн цаастай бол тун ч өвөрмөц харагдана даа. Готик хэв маягтай хүмүүст тохиромжтой, энэ өнгөний хослол нь маш загварлаг сонголт болно. Дулаан уур амьсгал бүрдүүлэхдээ харанхуй өрөөнд анивчдаг гэрлэн чимэглэл нэмбэл зохимжтой.
4. Алтлаг болон мөнгөлөг өнгөнүүдээр гэрээ гэрэлтүүлээрэй: Металл мөнгөн болон алтлаг өнгөнүүдийн хослол нь завсрын өнгө ашиглах дуртай хүмүүст тохиромжтой бөгөөд таны гэрийг хормын дотор гэрэлтүүлэх болно. Сүр жавхлан, тансаг байдлын өнгө гэгддэг эдгээр өнгөт шинэ жилийн модны тоглоом, лааны суурь, модны орой дээрх гялалзсан од зэргийг ашиглаарай.
5. Зөөлөн харагдуулахын тулд Pastel Pink болон Champagne Gold өнгөнүүдийг сонго: Үлгэрийн шинэ жилийн мэдрэмж төрүүлэхээс гадна таны сошиал медиадаа зураг аван постлох загваруудын нэг яалт ч үгүй мөн. Пастел ягаан, цэнхэр, ногоон өнгөнүүдийг зөөлөн шампанскийн алтлаг өнгөтэй хослуулахал орчин үеийн төдийгүй маш гайхалтай баярын уур амьсгал бий болгоно. Мөн та цагаан өнгийн гоёл, гялалзсан чимэглэл нэмж илүү содон харагдуулах боломжтой.
6. Өвлийн цасан цагаан: Хэдийгээр цагаан өнгө нь нэгэн хэвийн түгээмэл өнгө хэдий ч шинэ жилийн чимэглэлийн хувьд илүү орчин үеийн содон сонголт юм. Энэ нь халуун дулаан, баяр баясгалантай баярын өнгө аясаас илүү шинэлэг байдагтай холбоотой юм. Энэ сонголт орчин үеийн, минимал дизайнтай цагаан өнгийн намуухан интерьерүүд багтдаг Нордикийн хэв маягийн сүүлийн үеийн чиг хандлагыг санагдуулдаг. Цагаан өнгийн чимэглэлийг шилэн чимэглэлтэй хослуулж, гэрлэн чимэглэл, лаа зэргийг ашиглан орчин үеийн дүр төрхөө бүрдүүлээрэй.
7. Цантсан мөсөн цэнхэр: Мөсөн цэнхэр өнгө нь цагаан өнгийн хэв маягтай төстэй байдаг бөгөөд энэ нь спектрийн хувьд хүйтэн өнгө юм. Гэхдээ зөөлөн цэнхэр өнгө нь маш сайхан өнгө бөгөөд орчин үеийн интерьер гэхээсээ илүү классик загвартай илүү сайхан хосолдог. Энэ нь дэгжин, илүү эмэгтэйлэг өнгө аястай. Цэнхэр өнгийн шинэ жилийн гацуур чимэглэлийг мөчрийн үзүүрт цас тогтсон загварын модтой хослуулан өвлийн гайхамшгийн оронд ирсэн мэт өнгө аясыг мэдрээрэй. Энэхүү өнгийг тод мөнгөлөг өнгөтэй хослуулахаас зайлсхийж гялтгар өнгө зэргийг гамтай ашиглаарай. Учир нь гялалзсан чимэглэл ихэдвэл хэт тод харагдах муу талтай.
8. Тансаг алт ба сүр жавхлант улаан өнгө: Гэрээ сонгодог маягаар засах дуртай хүмүүсийн хувьд уламжлалт өнгөнүүд хэдий ч улаан, болон алтлаг нь баярын дулаан уур амьсгал, ид шидийг авчирч, хосоороо үзэсгэлэнтэй харагддаг. Модоо гялалзсан улаан, алтлаг тоглоомоор чимэглэснээр дур булаам хэрнээ тохь тухтай байдлыг бий болгоно. Пуансеттия буюу зул цэцэгний хиймэл хувилбарыг гялалзсан алтан будгаар шүршиж чимэглэлдээ ашиглаарай. Улаан, алтлаг өнгөнүүдээр модоо чимэглэх амархан гэхдээ пуансеттия эсвэл навчтай жимсгэний мөчрөөр дүүргэсэн ваар, өндөр лааны суурь, салфетканы бөгж зэргийг нэмж оруулбал таны баярын чимэглэл илүү гайхалтай харагдах болно. Мөн модны тоглоомны хувьд улаан, болон алтлаг өнгөнүүд хоёулаа хосолсон шилэн тоглоомнуудыг оролцуулаарай.
9. Маргад эрдэнийн ногоон: Маргад эрдэнийн ногоон өнгө нь шинэ жилийн өнгөний хувьд шинэхэн сонголт юм. Даруухан хэдий ч сэтгэл татам энэ өнгө бүх төрлийн гэрт тохирно. Энэ өнгийг мөнгө, алт эсвэл хүрэлтэй ч хослуулж болно. Гялалзсан чимэглэлүүдтэй зохицол сайтай. Мөн энэ нь дулаан цагаан гэрлийн чимэглэлтэй тохирно.
10. Хэзээ ч моданаас гарахгүй мөнгөлөг өнгө: Ихэнх шинэ жилийн баярын өнгөнүүд хоорондоо хосолж гайхалтай харагддаг бол энэ өнгө дангаараа ч сайхан харагддаг. Бүх чимэглэлээ нэг төрлийн тонтой мөнгөлөг юмуу материалтай байлгахаас зайлсхийгээрэй. Хурц, гялалзсан мөнгө, алагласан мөнгө, мөнгөн гялтганасан чимэглэл, нэхмэл мөнгөн бөмбөлөг эсвэл гялтгар саатай навчит чимэглэл зэргийг хольж, шинэ жилийн баярын сэтгэл татам өнгөний хослолыг бий болго.
11. Скандинавын минимализм: Скандинавын шинэ жилийн баярын хэв маяг нь баяр ёслолын чимэглэлд минималист хандлагыг илүүд үздэг хүмүүст төгс тохирох бөгөөд даруухан, намуухан сонголт юм. Голдуу цайвар цагаан юмуж байгалийн өнгө, эсгий ойн амьтдын чимэглэл, хуш модны самран тоглоомнууд алаглана. Скандинавын баярын чимэглэл нь жилийн туршид ашиглагддаг сайн талтай. Баярын чимэглэлтэй сэтгэл татам лаа, ил галны овоолсон дүнз мод, өвлийн хээтэй сүлжмэл буйдангийн дэвсгэр, сүлжмэл сагс зэргийг жилийн турш ашиглаж болно. Скандинавын баярын гоёлын сэтгэл татам зүйл бол жилийн туршид ашиглагдаж болох бөгөөд хэзээ ч моданаас гардаггүй энгийн бөгөөд байгальд чиглэсэн загвар юм.