“Industrial” интерьер дизайн:
“Industrial” хэв маягийн 7 шинж чанар Металл болон задгай орон зайг агуулсан дизайн, гэр тохижилт нь зарим хүмүүст хүйтэн мэт санагдаж болох ч уг хэв маяг нь Скандинавын тухтай, дулаан “hygge”интерьер дизайны олон элементийг агуулсан байдаг. “Industrial” интерьер дизайн гэж юу вэ? Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хоосон үлдсэн үйлдвэрүүдийн талбайг амьдрах зориулалтаар дахин ашиглаж эхлэснээс эхлэлтэй Industrial дизайны хэв маяг нь ил явсан хоолой, тоосго, бетон зэрэг архитектурын элементүүд болон минималист дизайны философийг хадгалсан байдаг.
Уг интерьерт мөн Эдисоний чийдэн, задгай давхрын төлөвлөлт, завсрын өнгөт палитрыг багтаасан. Загвар нь минималист, задгай орон зайд суурилдаг бол тавилга, гэрэлтүүлгийн өргөлт дэх төрөл бүрийн энгийн, болхи гэмээр материалуудыг хослуулсан нь байшингийн эздэд үйлдвэрлэлийн интерьер дизайныг ямар ч амьдрах орон зайд оруулах боломжийг олгодог. Ялангуяа орчин үеийн айлууд Industrial, дундад зууны орчин үеийн болон фермийн байшингийн хэв маягийг хослуулан, зочны өрөө, хоолны өрөө, эсвэл бүх байшинд тухтай хослолыг бий болгодог болсон. Industrial интерьер дизайны товч түүх Орчин үеийн хэв маяг гэж үздэг ч Industrial хэв маягийн интерьер нь аж үйлдвэрийн хувьсгалаас эхтэй. Том машин тоног төхөөрөмж болон олон тооны ажилчдыг багтаах томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулснаар Industrial дизайны үндэс суурь тавигдсан.
Industrial анхны хувьсгал: 1760-аад онд Industrial хувьсгал нь Европ болон АНУ-ын хот суурин газруудад масс үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан. Үйлдвэрүүд нь цэвэр агаар болон байгалийн гэрэл оруулах том, тортой цонхтой, задгай хийцтэй, тоосгон ханатай баригдсан бөгөөд Industrial архитектурын эхлэл байсан. Эдгээр элементүүдийн ихэнхийг тухайн үед аюулгүй байдлын улмаас төлөвлөсөн байсан. Жишээлбэл, уламжлалт байдлаар тоосгон ханыг бүрхсэн гипс нь галын аюул байсан тул тоосго чигээр нь үлдээсэн байна.
Аж үйлдвэрийн хоёр дахь хувьсгал: 1870-аад онд хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгал нь бизнесүүд нэг дээвэр дор үйл ажиллагаагаа нэгтгэснээр томоохон үйлдвэрүүдийг бий болгосон. Эдгээр байгууламжууд нь бетон, ган зэрэг илүү бат бөх барилгын материал шаардсан бөгөөд тэдгээр нь ил хэвээр үлджээ. Үйлдвэрийн гэрэлтүүлгийн үндсэн шинж чанар болох анхны Эдисон гэрлийн чийдэнг 1879 онд зохион бүтээсэн.
2000-аад оны орон сууцны хомсдол: Хуучин үйлдвэрүүд бараг 250 жилийн турш оршин тогтнож байсан бол 2000-аад онд Нью-Йорк болон бусад хот суурин газрууд орон сууцны хомсдолтой тулгарсан үед Industrial хэв маяг бий болсон. Үйлдвэрүүдийг задгай давхрын төлөвлөлт бүхий үйлдвэрийн дээврийн хөндийн орон сууц болгон хувиргасан. Үйлдвэрүүдийн үндсэн бүтцийн элементүүд болох ил материал, том цонхнууд нь борлуулалтын чухал цэг болжээ.
Минимализм ба “hygge”-ийн өсөлт: Сүүлийн үед минимализмын өсөлт нь аж үйлдвэрийн интерьер дизайныг илүү хөгжихөд хүргэсэн. Тэр ч байтугай хотын хэв маяг гэж үздэг байсан задгай төлөвлөлт, том цонх, завсрын өнгөний палитр бүхий үйлдвэрийн дизайныг хотын захын том байшингууд ч ашиглах болсон. Энэ загвар нь Скандинавын загварт мөн ихээр ашиглагдах болсон бөгөөд зөвсрын өнгөний палитр, арьс, ширэн материалын хэрэглээ, мод болон бусад түүхий эдийг ашиглах нь “hygge”, илүү тухтай, минималист хэв маягтай сайн тохирдог. 7 Үйлдвэрийн интерьер дизайны онцлог
Завсрын өнгөт палитр: Аж үйлдвэрийн орон зай нь бусад минималист загвар шиг цагаан өнгийн сүүдэр ашигладаггүй. Энэ нь цагаан, саарал, хар, түүнчлэн завсрын хүрэн өнгөний спектрийг ашигладаг.
Байгалийн гэрэл ихтэй: Үйлдвэрийн интерьер ихэвчлэн хар хүрээтэй, заримдаа торон сүлжээсэн хэлбэртэй байгалийн гэрлийг ихээр оруулах том цонхтой байдаг. * Архитектурын материалыг тодотгодог: Industrial хэв маяг нь ихэвчлэн задгай талбай ихтэй, өндөр таазтай байдаг. Гипсдсэн эсвэл ханын цаасны оронд барилга байгууламжид ил тоосго, бетонон шал, үйлдвэрийн хоолой, харагдахуйц суваг зэргийг ашигладаг.
Дахин ашигласан материал: Кастор дугуйтай модон кофений ширээ, сэргээн засварласан материалаар хийсэн номын тавиур, дахин засварлаж ашигласан хоолны ширээ зэрэг нь үйлдвэрлэлийн хэв маягийн гол зүйл бөгөөд барилгын хүнд металл раманд байгалийн элементүүдийг оруулах гайхалтай арга юм. * Дан гэрлийн чийдэн: Эдисон чийдэн нь дангаар эсвэл эгнүүлэн өлгөөтэй байдаг. Хэрэв та дан чийдэн өлгөхийг хүсэхгүй байвал том төмөр абжур, унжлагатай гэрэл эсвэл чийдэнг харагдахуйц шалны гэрэл зэрэг нь үйлдвэрлэлийн дизайны түгээмэл санаанууд юм.
График шугамууд: Цонхны хүрээ эсвэл баарны сандал дээрх төмөр дугуйны аль нь ч бай энэ загвар нь нугалам шугам, хээ гэхээсээ илүү голчлон хар, саарал металлаар бүтээгдсэн график шугамуудыг тодотгодог. Үүнийг тод өнгө, металлыг тодотгосон арт декогийн загвартай андуурч болохгүй.
Байгалийн сүлжээс материалаар тохь тухыг бий болго: Өвөршсөн арьс, хивс зэрэг материалууд нь эдгээр орчинд тавилга болон орчинтой сайхан зохицдог бөгөөд амьдрахад таатай, тухтай мэдрэмжийг бий болгоно.