2023 онд моданд орох хандлагатай интерьер дизайны сонголтууд ирэх онд гэртээ шинэчлэл хийцгээх үү?
Дараах сонголтуудаас ямар интерьер дизайны хэв маяг танд хамгийн их таалагдаж байна вэ?
1. Тааламжит Арт Деко загвар
Хэрэв та 1920-иод оны Агуу Гэтсбигийн тод, гялалзсан элементүүдийг, хувцас загвараас илүү интерьер дизайнд нь татагдсан бол Art Deco-г ойлгох болно. Энэхүү интерьер дизайны хэв маягийн онцлог нь геометрийн хэлбэр дүрс, график хээ, өнгөлсөн хром эсвэл гууль, гялгар модон тавилга, шил, толь, олон давхраат тансаг гэрэлтүүлэг юм. Энэ нь чамин өнгө аястай зоримог, уран сайхны илэрхийллийг шингээсэн байдаг. 1925 онд Парисаас гаралтай Art Deco нь нэгэн зэрэг тансаг бөгөөд дэгжин.
2. Үзэсгэлэнт Богем
Хэрэв та илүү чөлөөт сэтгэлгээг хүсч байвал Boho интерьер дизайн таны сонголт юм. Эмх замбараагүй мэт байж болох ч энэ загвар нь таны аялалын дурсгалт сувинер, дэлгүүрийн олдворуудаараа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэх боломжийг олгодог. Энэ нь байгалийн болон метал гэх мэт янз бүрийн бүтэц, материалыг хослуулдаг бөгөөд дулаан улаан, нил ягаан өнгийг илүү тодотгодог. Шүрээр чимэглэсэн гоёл чимэглэл, Нэхмэл хөшиг нь Boho-ийн дотоод засал чимэглэлийн хэв маягт гайхалтай нэмэлт юм.
3. Сонгодог тусгал
Классицизм нь 17-19-р зуунд Европт үүссэн бөгөөд тухайн үеийн импрессионист урлаг, хөгжим, уран зохиол, архитектур нь энэхүү өвөрмөц хэв маягийн эхлэлийг тавьсан юм. Өнөөдөр тансаг, албан ёсны загварт дуртай, уламжлалыг дагагчид сонгодог загварын тэгш хэм, боловсронгуй, энгийн, найдвартай байдалд татагдах хандлагатай байдаг. Алтан хүрээтэй жааз, зузаан хөшиг, гоёл чимэглэлийн модон эдлэл зэргийг төсөөлж болно.
4. Сэтгэл сэргээсэн Одоо Үеийн загвар
Одоо үеийн болон орчин үеийн интерьер дизайны загварууд ихэвчлэн андуурагддаг. Хамгийн гол нь “орчин үеийн” гэдэг нь тодорхой эрин үеийг (ихэвчлэн 20-р зууны эхэн ба дунд үе) хэлдэг бол одоо үеийн гэдэг нь өнөө үеийн загварыг хэлдэг гэдгийг санах хэрэгтэй; энд ба одоо. Энэ бол загварын чиг хандлагыг дагаж, цаг үеэ дагаад өөрчлөгдөх дуртай хүмүүст зориулсан интерьер дизайны хэв маяг юм. Яг одоо орчин үеийн урлаг, дизайны ертөнцөд цагаан, саарал, шаргал өнгөнүүдийн энгийн өнгө аяс түрэн орж ирж байгаа бөгөөд хааяа нэг өнгө нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
5. Дэгжин Контри
Контри хөгжимөөс ялгаатай нь контри интерьер дизайны хэв маяг нь хүн бүрт таалагддаг. Хөгжим шигээ амьдралын зовлон зүдгүүрээс бус харин байгалиас сэдэвлэсэн хөдөөгийн тайван амьдралын хэв маягаас санаа авсан байдаг. Хөдөөгийн амьдралын энгийн, амар амгалан, жаргалтай байдал дотоод засалд нь шингэсэн байдаг бөгөөд үүнийг дараах ишлэлээр дүгнэж болно. “Хөдөөгийн амьдрал давуу талтай” гэж тэр хэлдэг байсан. “Чи дэнж дээр суугаад цай ууж, дэгдээхэйнүүд чинь цөөрөмд сэлж, бүх зүйл сайхан үнэртэнэ… мөн үхрийн нүднүүд харагдана” гэж Антон Чехов, Үхрийн нүднүүд зохиолдоо бичсэн байдаг.
6. Холливүүдийн гял цал өнгө төрх
Энэ бол дотоод ертөнцөө илэрхийлэх дуртай хүмүүст зориулсан гэрийн засал юм. Холливудын дур булаам тансаг гоёл чимэглэл, хилэн, металл, улаан, нил ягаан, хөх зэрэг баялаг өнгөний хослол зэрэг дээд зэргийн тодотголтой тансаг байдлын илэрхийлэл юм. Ямар ч өрөөнд улаан хивсэнцэр, гялтганасан дэр, гэрлийн чийдэн, угаалгын өрөөний толины эргэн тойронд гэрэлтүүлэг байрлуулснаар интерьер дизайны энэ урсгалыг ашиглах боломжтой. “Би мөнгө сонирхдоггүй, би зүгээр л гайхалтай байхыг хүсч байна” гэж Мэрилин Монро хэлсэн байдаг. Энэ ишлэлийг гятганасан жаазанд хийгээд томоос том ханандаа өлгөх юмуу?
7. Донжтой Индустриал засал
Хэдийгээр энэ нь ихэвчлэн орчин үеийн, содон мэт санагддаг ч үйлдвэрлэлийн загвар нь үнэндээ нэлээд тансаг мэдрэмжтэй байдаг. Энэ нь ган, мод, тоосго гэх мэт материалуудын давуу талыг ашигладаг бөгөөд энэ нь өвөрмөц, донжтой амьдрах орон зайг бий болгодог. Аж үйлдвэрийн интерьер дизайн нь гэр эсвэл оффисын аль алинд нь тохирох бөгөөд илүү том зайд тохирсон Unisex уур амьсгалыг санал болгодог.
8. Минималист эргэцүүлэл
Минималист загвар нь цэвэр, эмх цэгцтэй байлгахад хялбар учраас энгийн тавилга, завсрын өнгөний хослолоор тодорхойлогддог бусад байшингуудын нэгэн адил интерьерийн бардам хэв маяг юм. Энэ хэв маягт цөөн, бага гэсэн концептийг барьдаг учраас уйтгартай хэмээн андуурдаг. Яг эсрэгээрээ. Урлагийг анхааралтай сонгоход “бага нь илүү” гэсэн сэтгэлгээ нь бүтээлч уран бүтээлийг хүндэтгэдэг боловч хэт их хэтрүүлсэн, зохицуулж боломгүй эмх замбараагүй байдлаас зайлсхийдэг.
9. Далайн эрэг дээр сууж байгаа мэт
Интерьер дизайны гүн цэнхэр өнгөнөөс санаа авсан далайн засал нь ихэвчлэн далайн эргийн байшингууд, далайн эргийн орон сууц, ресторан, кафед ажиглагддаг бөгөөд адал явдалтай хэдий ч амар амгалан мэдрэмжийг бий болгодог. Растик тавилга, дарвуулт завины сувинерүүд, цэнхэр өнгийн палитраар тодорхойлогддог далайн интерьер дизайны засал нь хүн бүрийн амар амгалангийн орон зай болно. Опра Уинфри “Чи өөрийгөө далай дахь давалгаа мэт харж болно, эсвэл өөрийгөө далай гэж харж болно.”
10. Дорно дахины сэтгэлгээ
Ази маягийн интерьерүүд нь ихэвчлэн хэв маягийн нэгдэл бөгөөд Япон, Хятад хэв маягууд нь давамгайлсан интерьер дизайны заслууд түгээмэл байдаг. Японы дизайнд байгалийг илтгэх минималист өнгөний хослолууд ажиглагддаг бол Хятад загварт алт, улаан, хаш, нил ягаан зэрэг илүү баялаг, тансаг өнгөнүүдийг сонгодог.
11. Болхи санагдах ч содон харагдана
Гэрээсээ ч гаралгүй гадуур зугаалах цаг болжээ! Растик дизайн нь гадаахыг дотоод засалдаа шингээх явдал юм. Гэхдээ мэдээж шавж, шумуул болон цаг агаарын таагүй байдлын эрсдэлгүйгээр шүү дээ . Түүхий, сэргээн засварласан мод, задгай дам нуруу, чулуун эдлэл бодоод үз дээ, орчин үеийн олон кафе, ресторанд ихэд харагдах болсон. Та гэртээ энэ интерьер дизайны хэв маягийг бүтээж чадахгүй байх шалтгаан байхгүй. Чөлөөтэй сэтгэ. Бүхнийг төгс хийх шаардлагагүй. Төгс биш зүйлсийн зохицлийг олж чадвал гайхалтай харагдах боломжтой.
12. Скандинав мэдрэмж
Нордикийн амьдралын энгийн байдлаас санаа авсан Скандинавын загвар нь өөрөө урлагийн хэлбэр болжээ. Загварлаг, шинэлэг зүйлийг функциональ, энгийн болгож урладгаараа өвөрмөц юм. Үүний тулд цагаан, шаргал өнгөний хослол нь үслэг эдлэл, арьс шир, байгалийн эд материал гэх мэт элементүүдийг агуулсан нь Скандинав загварын онцлог юм. Та гэрээ дараа жил яаж өөрчилмөөр байна вэ? Танд таалагдсан загвар байна уу? Тэгвэл дараа ондоо туршаад үзэх зорилго тавиарай