Та бүхэндээ ээлжит интерьер дизайны сонирхолтой нийтлэлээ хүргэж байна. Энэ удаад 2023 оны интерьер дизайны чиг хандлага, дизайны хэв маягийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Энэ жагсаалтад орсон ихэнх гэрийн дотоод заслын санаанууд цаг хугацааны шалгуурыг давж гарч ирсэн учраас ойрын хэдэн жилдээ моданаас гарна гэж айлтгүй .
2023 оны интерьер дизайны чиг хандлагад орохын өмнө урьдын адил гэр орноо сайхан мэдрэмж төрүүлэхүйц байдлаар тохижуулахыг зөвлөж байна. Тиймээс эдгээр санаанууд танд тохирохгүй эсвэл таны гэрийн хэв маягт таарахгүй бол та үүнийг хэрэгжүүлэх гэж яараад хэрэггүй. Үнэн хэрэгтээ, шинэ гэрийн чиг хандлага болгон руу үсрэх нь тийм ч сайн санаа биш. Өөрт таалагдсан зарим санаануудаа сонгоод хэрэгжүүлээд үзээрэй.
1.Тансаг тухтай амьдрах орчин Сайхан амьдрал гэдэг нь дэгжин эсвэл үнэтэй гэсэн үг биш – энэ нь бидний гэр орноо хэрхэн тохижуулж, амьдрах орчноо илүү боловсронгуй болгох, өөр түвшинд гаргах арга барил юм. Энэ нь тансаг, боловсронгуй, хэзээч хуучрашгүй орон зайг бий болгох явдал юм. Тансаг зэрэглэлийн дотоод засал нь зайлшгүй дэгжин, гялалзсан, толин тусгалтай эсвэл гял цал орон зайг бүрдүүлэхдээ биш юм. Үүний оронд дулаан, тайван, мэдрэмж бүхий тансаг зөөлөвчтэй суудал, зөөлөн хивс, давхаргат гэрэлтүүлэг, тансаг материалаар хийгдсэн дэр, буйдангийн шидлэгээс бүрдсэн байх болно. Эсвэл та илүү орчин үеийн орон зайд энэхүү урсгалыг шингээхийг хүсвэл бүдэг завсрын өнгө, минимал тавилга, торгон, тааран эсвэл хилэн гэх мэт тансаг материалуудыг шингээж болно. Эдгээр хоёр хандлага нь өөр мэт боловч хоёулаа байгалийн элементүүд, төрөл бүрийн тансаг материалуудын холимог байдгаараа ижилхэн юм. Тансаг орон зайн гол түлхүүр нь хуучрашгүй тансаг байдал, орчин үеийн энгийн байдлын хослолыг эзэмшиж, зочломтгой, боловсронгуй орон зайг бий болгох явдал юм.
2. Өнгөний эргэн ирэлт Сүүлийн хэдэн жил тасралтгүй саармаг өнгөөр дагнасны эцэст 2023 онд гэрийн чимэглэл, хананы өнгө, ор дэрний цагаан хэрэглэл зэрэгт тод өнгө эргэн ирэх болно. Энэхүү нийтлэл дэх гэрийн бусад чиг хандлагатай уялдуулан 2023 онд баялаг үнэт эрдэнийн өнгө, тайвшруулах ногоон, мөнхийн блюз, дулаан хөрслөг өнгөний тансаг палитр давамгайлах болно. Та энэ хэв маягийг туршиж үзэхийг хүсвэл ванны өрөөний, гэрийн оффис, угаалгын өрөө, хоолны өрөөг тод ханын өнгөөр будаж эсвэл зочны өрөөнд хэд хэдэн өнгөлөг декор байршуулж болно. Эсвэл ор дэрний цагаан хэрэглэлдээ нэг өнгө дагнахаас илүү өөр өөр өнгөөр давхарлаж үзээрэй. Мөн янз бүрийн материал ашиглахаас бүү ай!
3. Байгалийн чулуун оруулгууд Байгалийн чулуун оруулгууд нь энэ жил маш хүчтэй түрэн орж ирж байна. Ялангуяа содон өнгө, хээтэй чулуунууд – энэ хандлага 2023 онд үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн алдартай чулуун элементүүдийн зарим нь травертин, гантиг, боржин чулуу, саван чулуу, шохойн чулуу болон бусад байгалийн материалаар хийсэн чамин хавтан юм. Чулуун кофены ширээ, ширээний тавцан, арын хавтан, шалнаас бусад тохиолдолд гар хийцийн керамик болон вааран эдлэл, гар хийцийн шавар ваар, чулуун эдлэл, аяга таваг зэрэг нь энэ чиг хандлагыг таны гэрт шингээх өвөрмөц аргуудын нэг юм. Төгс бус, байгалиас заяасан сэтгэл татам, чанар болон хэлбэр дүрсээ хадгалсан декор яг одоо тренд болж байна. Зеллиж хавтан гал тогоо, угаалгын өрөөнд ихээр ашиглагдах болсон бөгөөд энэ нь гар аргаар теракотта шавраар хийгддэг, ширхэг бүр нь өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй хавтан юм. Энэ онд зайлшгүй интерьер дизайнеруудын хамгийн дуртай сонголтуудын нэг байх болно. Байгалийн чулуун гадаргууг ашиглахад тодорхой сэтгэл татам, өвөрмөц шинж чанар байдаг гэдгийг санаарай, тиймээс зураас, сэв, толбоноос бүү санаа зовоорой.
4. Гэртээ тухлая! Тансаг буйдан, тансаг дэр, тансаг ор дэрний цагаан хэрэглэл, йог хийх эсвэл бясалгал хийх орон зай, спа маягийн ванны өрөө, ажил хийх нам гүм орчин гэх мэт зүйлсээр хүмүүс хэзээд тансаг тухтай амьдрах чиг хандлагатай уялдан гэрээ амралтанд байгаа мэтээр тохижуулдаг болжээ. Энэ чиг хандлага нь далайн эргийн байшин, Европын вилла эсвэл тохилог уулын зуслангийн байшин гэх мэт таны дуртай амралтын газрын хэв маягийг илэрхийлэхэд чиглэгддэг. Дулаан модон материал, нимгэн тааран хөшиг, тансаг тухтай тавилга, аяллын сувинер зэрэг нь гэрээ баян бүрд мэт тохижуулах сонирхолтой аргуудын нэг юм.
5. Хаалттай төлөвлөгөө Гэрээсээ ажиллаж, суралцах нь улам бүр түгээмэл болж байгаатай холбогдуулан нээлттэй давхрын төлөвлөгөө моданаас гарч 2023 онд тусдаа ажлын өрөө, Zoom дуудлага хийх, гэрийн даалгавар хийх боломжтой хаалттай орон зайг илүүд үзэх болсон. Хэрэв таны одоогийн байшин нээлттэй давхрын төлөвлөгөөтэй бөгөөд та хувийн орон зайтай болохыг хүсч байвал орон зай тус бүрийн өөр өөр функцийг тодорхойлохын тулд тавилгаа дахин зохион байгуулж болно. Жишээлбэл, доор үзүүлсэн шиг буйдангаараа гал тогоогоо тусгаарласан байдлаар байрлуулах гэх мэт. Та мөн тодорхой хэсгийг хааж, илүү нууцлалыг бий болгохын тулд шилэн хаалтуудыг ашиглаж болно.
6. Металл материалуудын холимог Металл холих нь гал тогоо, угаалгын өрөөнд сонирхолтой, орчин үеийн дүр төрхийг нэмэх гайхалтай арга юм. 2023 онд дизайнерууд болон байшингийн эзэд төрөл бүрийн металлуудын хослолыг бэхэлгээ, тоноглолд ашиглах төлөвтэй байна. Гэртээ нэг металл дагнан хэрэглэдэг байсан үе өнгөрсөн. Зөвхөн гал тогоо, угаалгын өрөөнд төдийгүй хаалганы бариул, хөшиг тогтоогч, гэрлийн хэрэгсэл, нугас гэх мэт зүйлсийг өөр өөр металлиар тохижуулах нь түгээмэл болсон. Та дэгжин, орчин үеийн, хэзээч хуучрашгүй эсвэл сонгодог дүр төрхийг хайж байгаа эсэхээс үл хамааран металл холих нь таны гэрт үзэмжийг нэмж, 2023 оны томоохон трендүүдийн нэг байх болно.
7. Гэрэлтүүлэг 2023 онд интерьер дизайнерууд болон байшингийн эзэд уламжлалт унжлагатай гэрлийг том хэмжээтэй гэрлийн абжур, өвөрмөц хэлбэрт гэрэлтүүлгээр солих болно. Илүү том хэмжээтэй гэрэлтүүлэг нь урлагийн бүтээлийн үүрэг гүйцэтгэдэг. Сүлжмэл, шавран, керамик, вааран гэх зэрэг байгалийн өвөрмөц материалаар хийсэн гэрэлтүүлгийг зонхилох болно. Ганц гайхалтай гэрэлтүүлэг нь хоолны ширээг эсвэл амьдрах орон зайг тодорхойлоход тусалдаг. Өвөрмөц гэрэлтүүлэг нь таны анхаарлыг татаад зогсохгүй өрөөний гол цэг болж өгдөг. Гал тогооны өрөөнд хоёр, гурав гэхээсээ илүү гал тогооны голын тавцангийн дээр эсвэл хоолны ширээний дээр нэг өвөрмөц гэрэлтүүлэг байрлуулбал зохимжтой. Тансаг зэрэглэлийн амралтын газар шиг хэв маяг дэлгэрч байгаа тул орчны гэрэлтүүлэг урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Лаа, шалны чийдэн, Гималайн давсан чийдэн, ширээний чийдэн нь ямар ч орон зайд дулаан, тохь тухтай мэдрэмжийг авчрахад тусалдаг.
8. Байгалийн материал Энэхүү хэв маягийг ноос, хөвөн, торго, хулсан сүлжмэл болон хөрслөг өнгийн шавар зэрэг органик материалууд болон дулаан завсрын өнгөнүүд тодорхойлдог. Байгалийн материал хэзээ ч моодноос гардаггүй тул сүүлийн хоёр жилийн хугацаанд бид гэрийн засал чимэглэлд байгалийн материалыг ашиглах нь тренд биш хэвийн үзэгдэл болтлоо дэлгэрснийг харж болно. Гэртээ байгалийн үзэмжийг авчрахын тулд илүү ориг байгалийн элементүүдийг ашиглаарай. Цайвар эсвэл дунд зэргийн цайвар модоор урласан тавилгын хажуугаар дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд нубби ноосон, жут эсвэл хээтэй хөвөнгөөр урласан байгалийн хивсэнцэрээр орон зайгаа тодотгоорой.
9. Хар өнгө Та ямар ч дотоод заслын хэв маягийг илүүд үздэг байсан ч таны гэрийн аль ч орон зайд хар өнгө үргэлж гайхалтай өнгө аяс нэмэх болно. Хар өнгө бүхий тоног нь ямар ч өрөөг тань тодотгож, боловсронгуй дүр төрхийг нэмдэг бөгөөд цайвар бор шаргал, цагаан гэх мэт завсрын өнгөнүүд эсвэл хөх, маргад ногоон гэх мэт баялаг үнэт эрдэнийн өнгөнүүдтэй төгс хосолдог. Хэдийгээр энэ гэрийн чиг хандлага 2022 оноос хойш дэлгэрч байгаа ч хар өнгийн гэрийн чимэглэл, гэрэлтүүлэг, шүүгээ, эд хогшил ирэх жилүүдэд улам дэлгэрэх төлөвтэй байна. Орон зайдаа хар өнгө нэмэх зарим санаануудад хоолны өрөөнд гоёмсог хар зургийн жааз өлгөх, зочны өрөөнд хар чийдэн эсвэл хажуугийн ширээ нэмэх, гал тогоо эсвэл угаалгын өрөөний шүүгээнийхээ тоногуудыг хар хувилбараар солих зэрэг орно.