Гал тогооны өрөөг тохижуулах олон арга бий: та өрөөг зоримог, эклектик, тансаг, тохь тухтай, эрэг орчмын эсвэл гайхалтай гоёмсогоор шийдэж болно. Хэдийгээр эдгээр бүх сонголтыг туршиж үзэж болох ч сонгодог гал тогооны өрөөний загвар хэзээд гайхалтай сонголт болдог.
Сонгодог гал тогоо нь дэгжин, уламжлалт, мөнхийн загварлаг байдаг бөгөөд яг л таны хоол хийх, найз нөхөдтэйгөө ярьж хөөрч цагийг гайхалтай өнгөрүүлэх орон зайг бүрдүүлэх болно.
- Энгийн даруу цагаан цайвар өнгө
Сонгодог гал тогоо хийх олон арга бий, гэхдээ хамгийн хялбар арга бол хэзээч хуучрагдахгүй өнгө сонгох юм. Хана, шүүгээгээ цагаанаар будаж, сонгодог модон шалыг сонго. Энэхүү өнгө нь таны орон зайн өнгө аясыг тохируулж, нэмэлт эд хогшил, гоёл чимэглэлийг давхрагад ашиглахад саадгүй байх болно.
- Арын хананд гантиг чулууг сонгоорой
Гантиг бол хамгийн гоёмсог материалуудын нэг тул таны сонгодог гал тогоог илүү гайхалтай болгох болно. Текний тавцан болон арын ханаа ч бас бат бөх атлаа гайхалтай гантиг чулууг сонгоорой.
- Өргөн уудам Island-д орон зай гарга
Нээлттэй гал тогооны өрөөнүүд нь моод болж байгаа бөгөөд классик интерьер дизайн гайхалтай зохицно. Өргөн цар хүрээтэй Island барьснаар та сонгодог гал тогооны өрөөнөөс авах амьд харилцааг бий болгохын зэрэгцээ илүү орчин үеийн орон зайн уян хатан мэдрэмжийг мэдрэх болно.
- Хавтангуудыг өөрийн хүссэн өнгөөр будаарай
Сонгодог интерьерийн хувьд өнгө ашиглах нь хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь тансаг бөгөөд гоёмсог өнгө сонгох явдал юм. Тиймээс сошиал медиагаар дүүрэн байдаг моод өнгөнүүдээс зайлсхийгээрэй. Харин хар хөх, ойн ногоон гэх мэт гоёмсог өнгөнүүдийг ашиглаад үзээрэй.
- Аяга тавгаа гоёл чимэглэл болгон ашигла
Аяга тавгаа ил байршуулах нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн уламжлал бөгөөд шаазан эдлэл байршуулах зориулалтын шүүгээ юмуу тавиур хийж болох юм. Мөн та ямар ч шинэ тавилга худалдаж авахгүйгээр гал тогооны өрөөнийхөө тавиурыг өөрийн хамгийн сайхан аяга тавагнуудаар гоёорой.
- Гоёмсог усны цорго сонгоорой
Усны цорго нь гал тогооны өрөөний ерөнхий өнгө аясыг нэгтгэж чаддаг. Тиймээс, хуучин цоргоо гоёмсог сонголтоор солиод үзээрэй. Гоёмсог цоргоо бусад уламжлалт нарийн деталуудтай хослуулснаар таны гал тогоо илүү сонгодог харагдах болно.
- Арын ханандаа өвөрмөц хээг сонгоорой
Таны сонгодог гал тогоонд хээтэй плита зохицохгүй гэж бодож сууна уу?Ахиад нэг бодоод үзээрэй. Хэрэв та уламжлалт хэв маягийг баримталж, сонгодог өнгө болон хээг ашиглавал нэгэн зэрэг хөгжилтэй, дэгжин, сонгодог дизайныг бүрдүүлж болно.
- Өөрийн дуртай эртний эдлэлээ ашигла
Гал тогоогоо цоо шинэ тавилга, эд хогшлоор дүүргэх хэрэггүй, цөөн хэдэн эртний эдлэлээ дахин ашиглаад сонгодог хэв маягийг бүрдүүл. Хуучин шүүгээнийхээ өнгийг сэргээгээд гал тогооны шүүгээ болгон ашиглаж, хуучин тавиураа баарны тек болгон хувиргаж эсвэл байгальд ээлтэйгээр хоёрдогч тавилгыг хямд үнээр худалдан авч болох юм.
- Тоногнуудынхаа өнгийг тохируулаарай
Цорго болон тавиурны төмөр тогтоогчны өнгөтэй тааруулж, шүүгээний тоногийг гал тогооны арын ханатай тохируулаарай. Ингэж хослуулснаар таны гал тогооны өрөөг илүү дэгжин харагдуулах бол нарийн деталуудад анхаарснаар илүү тансаг харагдуулдаг.
- Тавиур дээрх зүйлсээ сонирхолтой байлга
Гал тогооны өрөөний тавиурыг дүүргэхдээ аяга таваг, шаазан эдлэл, хоолны хэрэгслээр бүү хязгаарлаарай. Уран зураг, ном, цэцгийн ваар зэрэг уламжлалт чимэглэлүүдийг хослуулснаар гал тогооны өрөөндөө сонгодог хэв маягийг бүрдүүлэх боломжтой.
- Сонгодог хээтэй хивсээр шалаа чимээрэй
Гал тогооны өрөөний шалыг ихэвчлэн гөлгөр паркетан эсвэл гөлгөр плитагаар бүрсэн байдаг тул тийм ч тухтай байдаггүй. Тиймээс гал тогоонд зөөлөн хивс байршуулснаар тав тухыг бүрдүүлнэ. Хивсээ сонгохдоо том өрөөндөө ч тавьж болохуйц гоёмсог атлаа гал тогооны өрөөндөө байршуулахад хангалттай бат бөх, уламжлалт хээтэйг сонгоорой. Энэхүү нэмэлт нь таны орон зайг илүү тохь тухтай, сонгодог болгоно.
- Жорны номны булантай болоорой
Хоолны номноос оройн хоолны санаагаа авах хуучны бөгөөд шилдэг аргыг ашигладаг хэн бүхэнд зориулж хэлэхэд дуртай жороороо дүүрэн унших дуртай номоо байршуулах булан гаргаж гал тогооны өрөөгөө чимэглээрэй. Хэрэв та хоосон буландаа юу байршуулахаа мэдэхгүй байгаа бол хоолны номоор дүүргэж, дэгжин ном тогтоогч тавьж болох юм.
- Эртний мэт тоног ашигла
Сонгодог гал тогоогоо илүү боловсронгуй болгомоор байна уу? Тэгвэл шүүгээнүүдийнхээ бүх тоногийг эртний мэт тоногоор солиод үзээрэй. Бүх бариул болон татагчаа хуучны сонголтоор соль. Мөн тэдгээрийг өнгөлөх хэрэггүй. Ингэснээр илүү классик мэдрэмжийг хадгалж гайхалтай тансаг харагдах болно.